Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Захирлын мэндчилгээ

Нийтэлсэн: 2021-11-16 08:34:12 Үзсэн: 4698

         

Монгол улсын боловсролын хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй эрхэм хүндэт багш , сурган хүмүүжүүлэгчид , суралцагчид, эцэг эхчүүд та бүхэндээ “Эзэн ичээвэл заяа хичээнэ” хэмээх ардын сайхан уламжлалт сургаалаар чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлье.

Хүүхэд аз жаргалтай, баяр баясгалантай, урам зоригтой, хөгжилтэйгээр суралцах нөхцөл орчин бүрдсэн үед л өөрсдийн бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг.

“Мандах лицей” ахлах сургуулийн бүтээлч, чадварлаг, эвсэг хамт олон бид ирээдүйн   мэргэжил сонголтоо зөв хийх чухал гарааны өмнө байгаа хүүхдүүд та нартаа: өөртөө итгэлтэй , бүтээлч зөв хандлагатай, эрүүл чийрэг эерэг зан суртахуунтай иргэн болж төлөвшихөд тань анхаарлаа хандуулахын зэрэгцээ  ,эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй, амьдрах ухаантай, үндэсний өв соёлоо дээдэлсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай хариуцлагатай иргэн болгон хөгжүүлж, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн , бодит үр дүн гаргахын  төлөө эрдэм боловсрол, авъяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Эрдэм номын  цагаан буян тэгш дүүрэн мандан бадарч байх болтугай

Захирал Р.Даваахүү