Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Математик

Нийтэлсэн: 2021-01-06 09:06:54 Үзсэн: 987

Математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болдог. Математикийг ашигладаггүй салбар гэж үгүй. Математик нь оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг илүү хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлж чаддаг.

Манай сургалт нь МАТЕМАТИК-ийн хичээлийг гүнзгийрүүлсэн тусгай хөтөлбөрийн дагуу орохоос гадна хүүхэд бүрт логик дэс дараалалтай, цэгцтэй сэтгэх, учир шалтгааныг зөв, уялдаа холбоотойгоор томъёолох, өөрийн үзэл бодол, санаагаа тод, ойлгомжтой илэрхийлэх чадвар; нэгэнт тохиолдсон үйл явдлыг нягтлан дэнсэлж үнэлэх, нөхцөл байдлыг задлан шинжлэх, ач холбогдол багатайг  чухалаас ялгах, гадаад байдлаараа бие биенээсээ холбогдолгүй юмс, нөхцөл байдлын уялдаа холбоог илрүүлэх чадвар, аливаа юмс, үзэгдлийг цаас, самбар, дэлгэц төдийгүй орон зайд төвөггүй дүрслэх чадварыг эзэмшүүлнэ.

Энэ бүх чадварууд болон өөр бусад ач тустай чанарууд математикт суралцах явцад л төлөвшиж суурьшдаг.