Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Сурагчдын зөвлөл

Нийтэлсэн: 2017-02-08 11:15:20 Үзсэн: 2814

Сурагчдын зөвлөлийн зорилго: Сургуулийн захиргаа, МСХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, сурагчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд  хандсан ажиллагааг идэвхитэй явуулах, сурагчдын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн  төлөө ажиллахад оршино.

 

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай  хамтран явуулдаг. Үүнд:

 

  • Сурагчдын урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах
  • МСХ-ын ажиллагаатай нийцсэн, тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад ахлах сургуулийн сурагчидтай хамтран ажиллах, сурагчдын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.