Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Сургалт

Нийтэлсэн: 2021-01-06 09:13:02 Үзсэн: 413

 

Боловсрол бол насан туршийн амьдралын чанарын баталгаа болж өөрөө туршин хийж, хэрэглэдэг, ур чадвар эзэмших үйл явц билээ.

Боловсролын хөгжлийн үндсэн хөшүүрэг нь сургууль, багшийн бие даасан байдал, үндэсний цөм хөтөлбөрт суурилан сургуулийн хөтөлбөрөө боловсруулан, хэрэгжүүлэх юм.

Манай сургуулийн  багш нар хүүхэд бүрийн оролцоог хангасан, багштайгаа хамтарч мэдлэг, чадвар, хандлагаа хөгжүүлэх, найзтайгаа хамтран суралцах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.

Бид ЕБС-ийн үндэсний цөм хөтөлбөрийг сургалтын үйл ажилагаанд хэрэгжүүлэхээс гадна МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН хичээлийг гүнзгийрүүлж судлах юм.

Манай сургуулийн онцлог болон давуу тал:

  • Суралцагчдыг ёс зүй, хариуцлагатай,оюунлаг,бүтээлч,шийдвэр гаргах чадамжтай  өөрийгөө хөгжүүлэгч, суралцахуйн зөв дадал бүхий  хүнлэг, зөв хандлагатай иргэн болж төлөвшихөд сургалтын үйл ажиллагаа чиглэсэн байна
  • Сургууль-багш-эцэг эх-сурагчдын байнгын хамтын ажиллагаа,харилцан дэмжлэгийг сургалт хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллана
  • Хичээлүүдийг доктор, профессорууд болон мэргэжлийн, туршлагатай багш нар чанарын өндөр түвшинд заана.
  • Ахлах сургууль болон их сургуулийн залгамж холбоог хангахуйцаар сургалтыг явуулна.
  • Мандах их сургууль болон гадаад, дотоодын шилдэг их сургуулиудад элсэн суралцах мэдлэг, чадварыг олгоно.
  • Мандах их сургуулийн дэргэд шинээр баригдсан стандартын шаардлага хангасан хичээлийн байртай.
  • Тусгай хэрэгцээт суралцагсадын суралцах орчин нөхцөлийг бүрдүүлсэн
  • Дугуйлан,клубууд үнэ төлбөргүй