МАНДАХ ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН ЧОНЖҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Мэдээлэл түгээх


Мандах их сургууль Солонгосын Чонжү ( Cheongju University ) их сургуультай 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн, Мандах их сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд суралцагчдыг 1, 2-р түвшин дүүргэсэн бол Чонжү их сургуульд үргэлжлүүлэн суралцуулах хамтарсан хөтөлбөр болон багш, оюутан солилцох, эрдэм шинжилгээ, судалгаа хийх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгууллаа.

            Чонжү их сургуульд хамтарсан хөтөлбөрөөр суралцах оюутны эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх сайхан боломжийг Мандах их сургуулийн оюутнуудад олгохоор боллоо.

Гэрээнд хоёр талын ректорууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

            Гэрээ байгуулах үеэр Мандах их сургуулийн ректор Г.Нанжид: 100 жилийн түүхтэй Солонгосын шилдэг их сургуультай хамтран ажиллах болсон нь бидний цаашдын хөгжил дэвшил болон оюутан суралцагч нарт томоохон оюуны хөрөнгө оруулалт болно гэдгийг онцолсон бол Чонжү их сургуулийн ректор Ён Баи Ким “Мянга сонссоноос нэг удаа үз” гэсэн үг бий. Монголын сайхан оронд ирж, Мандах их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсандаа баяртай байна. Бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэж онцлон тэмдэглэлээ.