"МАНДАХ ЛИЦЕЙ” АХЛАХ СУРГУУЛЬ НЬ МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ КРЕДИТ ДҮЙЦҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

“Мандах лицей” ахлах сургуулийн мэдээллийн технологийн төрөлжсөн ангийг төгссөн төгсөгчид Мандах Их Сургуулийн Мэдээлэл, Технологийн Сургуулийн Программ хангамж, Мэдээллийн систем хөтөлбөрүүдийн 3 хичээл, нийт 9 кредитийг дүйцүүлэн суралцах боломжтой боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд мэдээллийн технологийн салбарын сургалтын хөтөлбөрийг хамтран хөгжүүлэх, шаталсан төрөлжсөн сургалтын тогтолцоог бий болгох, цаашид мэдээллийн технологийн мэргэжлээр гүнзгийрүүлэн суралцах, хамтран хөгжих өргөн боломж нээгдлээ.


