МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА "МАНДАХ ЛИЦЕЙ" АХЛАХ СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮМҮҮЖЛИЙН "БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ" ҮЙЛ АЖИЛЛАГАА 2025.05.01-НИЙ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус үйл ажиллагаагаар хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, хүүхэд хөгжлийн хөтөлбөр, сурлагын ахиц амжилт, суралцагчдын гаргасан амжилт, судлагдахуун хичээлүүдийн тайлан, дугуйлан секцийн үзүүлэх тоглолтыг эцэг эхчүүд асран хамгаалагчдад тайлагналаа.
Нийт 10-12-р ангийн эцэг эх асран хамгаалагчдын 85.8%-ийн ирцтэй тус үйл ажиллагаанд идэвх санаачилга, хичээл зүтгэлтэй оролцлоо.
Үргэлж сурагчдыг минь дэмжиж байдаг эцэг эх асран хамгаалагч, багш нартаа баярлалаа.
Сургуулийн захиргаа
























