Сургуулийн орчин

Математик, Мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай, англи хэлний олон улсын Pearson хөтөлбөр хэрэгжүүлэгч Мандах лицей ахлах сургууль.

Сургалтын анги танхим

Мандах лицей ахлах сургууль нь Мандах Их Сургуулийн хажууд нийслэлийн А зэрэглэлийн бүсэд ажиллах, суралцах тав тухтай орчинг бүрдүүлсэн мкв талбайтай хичээлийн байранд хичээл сургалтаа явуулж байна. Хичээлийн байр нь:
  • Хичээлийн байр нь 600 хүүхдийн багтаамжтай
  • Мэдээлэл зүйн лаборатори, анги танхимдаа ухаалаг самбар, проектор болон шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан
  • Олон улсын стандартад нийцсэн спорт заал, зоогийн газар, урлаг заал, номын сантай
  • Хичээлийн бүх танхим хяналтын камерт холбогдсон

Мэдээллийн технологийн кабинет

Сурагчдад эзэмшүүлэх чадвар, дадал:

  • Суурь судалгааны ажлын арга зүйн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх
  • Мэдээллийг боловсруулах, шинжлэх, зүй тогтлыг илрүүлэн загварчлан дүн шинжилгээ хийж сурах
  • Вэб програм хангамжийн хөгжүүлэлт хийж сурах
  • Компьютерийн сүлжээ болон хамгаалалтын талаар ойлголттой болох
  • Интернэт хайлтийн систем, аюулгүйн үйл ажиллагаа ба эрүүл ахуй болон интернэт орчинд зөв боловсон харьцах зэрэг анхан, дунд, ахисан шатны мэдлэг олгоно

Лабораторид хэрэглэгдэж буй програм хангамжууд:

  • MS Office, Windows (Microsoft – н лицэнзтэй програм хангамжууд)
  • Web program (HTML, CSS, Javascript, Web server, Adobe Dreamweaver, Browsers - зэрэг Вэб програм хөгжүүлэлтийн програмууд)
  • MSSQL, MS Access (Өгөгдлийн сан удирдах програмууд)
  • Computer Network and Secutrity (Cisco Packet Tracer – копьютерийн сүлжээний програм)

Эрүүл мэнд, спорт

Мандах Их Сургууль болон Мандах лицей ахлах сургуулийн эмч дараах чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Багш, ажилтан, суралцагчдад эмнэлзүйн яаралтай тусламж үзүүлэх
  • Багш , ажилтан суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх
  • Анги удирдсан багш , эцэг эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндэд анхаарч ажиллах, эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны усны цэвэр аюулгүй байдалд хяналт тавих
  • Эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив стандарт удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
  • Эрсдэлтэй бүлэг /хөгжлийн бэрхшээлтэй, даралт хэлбэлздэг,унаж татдаг, сульдаа.../ -ийн багш ажилтан, суралцагчдыг бүртгэлжүүлж, байнгын хяналт тавих

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү явуулж багш, ажилтан, оюутнуудад зориулсан дараах 3 төрлийн аппаратыг ажиллуулж байна. Үүнд:

  • Эрдэнийн хаш чулуун ор
  • Массажны сандал
  • Галбиржуулан тураах аппарат
  • 250 үзэгчийн суудал бүхий олон улсын стандартад нийцсэн спорт заал, теннисийн өрөө
  • 170 хүний суудалтай зоогийн газар

Номын сан

Бие даасан 1296м2 талбайтай 5-н давхар байртай, давхар бүртээ уншигчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чөлөөт сонголтоор, е-уншлагын танхимаар, гэрээр ном олгох, хэрэглэгч төвтэй цахим үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгаа гэсэн 5н үндсэн чиглэлээр үйлчилгээг явуулж эхэллээ.


Тус номын сан нь 24000 гаруй номын фондтой, 450 суудалтай, 20 гаруй өрөө тасалгаатай, 300 гаруй эрдэм шинжилгээ судалгааны ажил, 400 гаруй цахим хэлбэрийн ном, Монгол, Англи, Япон, Орос хэл дээрхи номын фондтойгоор багш, оюутан сурагчдад үйлчилж байна