“Мандах лицей” ахлах сургуулийн бүтээлч, чадварлаг, эвсэг хамт олон бид ирээдүйн мэргэжил сонголтоо зөв хийх чухал гарааны өмнө байгаа хүүхдүүд та нартаа: өөртөө итгэлтэй, бүтээлч зөв хандлагатай, эрүүл чийрэг эерэг зан суртахуунтай иргэн болж төлөвшихөд тань анхаарлаа хандуулахын зэрэгцээ, эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй, амьдрах ухаантай, үндэсний өв соёлоо дээдэлсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай хариуцлагатай иргэн болгон хөгжүүлж, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн, бодит үр дүн гаргахын төлөө эрдэм боловсрол, авьяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Үндэсний цөм хөтөлбөрийг сургуулийнхаа онцлогт тохируулан баяжуулан хэрэгжүүлдгээс гадна
Энэхүү хөтөлбөр нь ирээдүйн монголын залуучууд
“МЭДЛЭГЭЭР БАЯЛАГИЙГ БҮТЭЭЖ” дэлхийд үнэлэгдэх монгол мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд тодорхой хувь нэмэр оруулна.
Зорилго:
Бизнес судлал хичээлийн үндсэн зорилго нь сурагчдад бизнесийн суурь ойлголт, эдийн засгийн харилцаа, болон байгууллагын үйл ажиллагааны үндсийг таниулж, онол, практикийн уялдаатай мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Энэхүү хичээл нь сурагчдыг бизнесийн орчин, зах зээлийн өрсөлдөөн, инновацын ач холбогдлыг ойлгож, шинэлэг сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэгдэнэ.
Эзэмших чадвар:
Хөтөлбөрийн хүрээнд сурагчид дараах чадваруудыг эзэмшинэ:
Онцлог
Энэхүү хөтөлбөр нь сурагчдын бизнесийн суурь мэдлэгийг төлөвшүүлэхээс гадна, тэднийг ирээдүйн ажил, амьдралд бэлтгэхэд чухал ач холбогдолтой.
Төсөл суурьтай хичээл:
Хувь хүний хөгжил:
Хөгжүүлэх сургалт дугуйлан секцүүд:
ТӨГСӨГЧДӨД: СОЛОНГОС, ТАЙВАН, ЯПОН ЗЭРЭГ ОРНЫ ИХ СУРГУУЛИУДАД ТЭТГЭЛЭГТЭЙ (30% +) СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ.