МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА "МАНДАХ ЛИЦЕЙ" АХЛАХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ "ЭРДМИЙН БАЯР"-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2026 ОНЫ 05 САРЫН 15-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мэдээлэл түгээх


Монголын сурагчдын холбооны шилдэг төгсөгч, эрдэм оюу алтан медаль, тэргүүний сурагч, оюунлаг сурагчаар нийт 21 сурагчийг шагнаж урамшууллаа. Мөн волейбол, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж дүүрэг, нийслэлийн хэмжээнд амжилт гаргасан 21 сурагчийг 1 болон 2-р зэргийн үнэмлэхээр шагнаж урамшууллаа.

12-В ангийн сурагч Ган овогтой Ундрал Жүдо бөхийн спортоор хичээллэж Үндэсний болон ОУ-ын амжилтаараа МУ-ын СПОРТЫН МАСТЕР цол хүртлээ.

Сурагчдадаа амжилт хүсэж ирээдүйн зам нь дардан байхыг ерөөе.

Сургуулийн захиргаа