МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН САНМЁН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

Мэдээлэл түгээх


БНСУ-ын Санмён Их Сургууль болон  Мандах Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сургуулийн төлөөлөгчтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уг үйл ажиллагаанд Санмён Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Хун Ён Жүнь    тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус уулзалтаар санамж бичигт тусгагдсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрлээ. Үүнд:

  • Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээг батлах
  • Инженерийн бакалаврын хөтөлбөрүүдэд 2+2 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Мандах Их Сургуулийн оюутнууд болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан тэтгэлэг олгох / солонгос хэлний сургалт, оюутны байрны төлбөр, сургалтын төлбөр/
  • Мандах Лицей ахлах сургуулийн сурагчдын танилцах аялал хийх
  • Санмён сургуулийн солонгос хэлний багш сургалт явуулах

Түүнчлэн Санмён их сургуульд “Мандах-2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох Мандах Их Сургуулийн ректор Г. Нанжидын урилгыг гардуулан өглөө.

Уулзалтанд Мандах лицей ахлах сургуулийн захирал Р.Даваахүү, сургалтын менежер А.Мөнхсайхан, ЭЗБТ-ийн ахлах багш, Доктор /Ph.D/ Т.Ганхуяг, СА-ны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг, ГХТ-ийн ахлах багш Ш.Нандинцэцэг байлцлаа.