“МОНГОЛ БАХАРХАЛ” ТҮҮХИЙН 7 ХОНОГИЙН АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах их сургуулийн харьяа “Мандах лицей” ахлах сургууль Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр болон Улс тунхагласны баярыг тохиолдуулан “Монгол бахархал” түүхийн 7 хоногийн аян-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд суралцагчид Монголын түүх, өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг танин мэдэж, түүхэн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвараа сорин, олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
АЯНЫ НЭГДСЭН ДҮН
Тэргүүн байр: Намуун ахлагчтай 11В анги
Дэд байр: Энхзул ахлагчтай 10А анги
Гутгаар байр: Юнрэнцоо ахлагчтай 11А анги
БАГШ, АЖИЛТНУУДЫН ДУНДАХ “АХА” ТЭМЦЭЭН
Тэргүүн байр: Д.Алтанцэцэг багш
Дэд байр: Н.Даваасүрэн багш
Аяны хугацаанд ханын самбар, QR код бүхий интерактив тест, “Voice of History” подкаст, өртөөт тоглоом зэрэг сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж, багш, ажилтнууд болон суралцагчдын идэвхтэй оролцоог нэгтгэлээ.
“Монгол бахархал” аяныг санаачлан, зохион байгуулж, суралцагчдад эх орныхоо түүх, өв соёлоор бахархах, үндэсний үнэт зүйлээ танин мэдэх боломж бүрдүүлсэн түүхийн багш Г.Жанлавт талархал илэрхийлье.
Мөн аянд идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, суралцагчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье!
Өнгөрсөн түүх — Бидний сургамж,
Өнөөдрийн мэдлэг — Мөнхийн тусгаар тогтнол..png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)