10 ДУГААР АНГИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах их сургуулийн харьяа “Мандах Лицей” ахлах сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн 10 дугаар ангид элсэн суралцаж буй суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан уулзалт 9 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтаар сургуулийн үйл ажиллагаа, зорилго, чиглэл, ахлах ангийн сургалтын онцлог болон суралцагчдад тавигдах шаардлагын талаар мэдээлэл хүргэж, сургууль–сурагч–гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн танилцуулга, мэдээллүүдийг хийлээ.
Уулзалтаар дараах чиглэлээр мэдээлэл хүргэлээ.
- Сургуулийн үйл ажиллагаа, зорилго, чиглэл - Сургуулийн захирал Р. Даваахүү
- Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн мэдээлэл - Сэтгэл зүйч Ц. Бадамсүрэн
- Математикийн хичээлийн онцлог, суралцагчдад тавигдах шаардлага - Математикийн багш Н. Даваасүрэн
- Англи хэлний хичээлийн онцлог, агуулга, суралцах үйл явц - Англи хэлний багш Г. Одмаа
- IT, мэдээллийн технологийн хичээлийн онцлог - Мэдээлэл технологийн багш Т. Марттуяа
- Монгол хэлний хичээлийн агуулга, суралцагчдад тавигдах шаардлага- Монгол хэлний багш Б. Батцэрэн
- “Оюуны чадамж” генетикийн тестийн танилцуулга - Захирал Б. Туяамаа
Уулзалтад хүрэлцэн ирж, хүүхдийнхээ боловсрол, хөгжилд анхааран оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Бид мэдлэгээр баялагийг бүтээнэ.






