“WORLD CLEAN UP DAY”-Д НЭГДЛЭЭ

Мэдээлэл түгээх


“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “JCI Progress”, “CleanUP Mongolia” байгууллагуудын хамтран зохион байгуулсан “World Clean Up Day” олон улсын хөдөлгөөний хүрээнд Мандах их сургуулийн харьяа "Мандах Лицей" ахлах сургуулийн суралцагчид байгаль хамгаалах сайн дурын үйл ажиллагаанд оролцлоо.

Суралцагч нар гол, усны дагуух хог хаягдлыг цэвэрлэн, усны нөөцийг хамгаалах, байгаль орчиндоо зөв хандах, хариуцлагатай дадал хэвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм.

“World Clean Up Day” нь хог хаягдлыг бууруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын соёлыг төлөвшүүлэх дэлхийн хэмжээний сайн дурын хөдөлгөөн бөгөөд Монгол Улсад “CleanUP Mongolia” санаачлан үндэсний хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт суралцагчдаа болон суралцагчдыг удирдан, дэмжин ажилласан газарзүйн багш Ч. Нацагсүрэн, нийгэм судлалын багш М. Үүрцайх нартаа талархал илэрхийлье!