ТҮҮХ, СОЁЛЫН ӨВӨӨ ТАНИН МЭДЭХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мандах их сургуулийн харьяа “Мандах лицей” ахлах сургуулийн 10А, 10Б, 10В ангийн нийт суралцагчид эх орныхоо түүх, соёлын өвийг судлан танин мэдэх, нийгмийн хөгжлийн түүхэн үе шатуудыг харьцуулан дүгнэх зорилгоор Чингис хаан Үндэсний музейд сургалтын танин мэдэхүйн аялал хийлээ.
Чингис хаан Үндэсний музей нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал бий.
Суралцагчид музейн үзмэр, түүхэн барилга байгууламжтай танилцсанаар Монголын тусгаар тогтнолын түүх, тухайн үеийн нийгэм, соёлын онцлогийг бодит эх сурвалжид тулгуурлан ойлгох, хичээлээр эзэмшсэн мэдлэгээ бататгах боломж бүрдлээ.
Энэхүү аялал нь суралцагчдын түүхэн сэтгэлгээ, ажиглах, харьцуулах, дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлоороо бахархах, түүх, соёлын дурсгалаа хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Сургалтын танин мэдэхүйн аяллыг хариуцан зохион байгуулж, сурагчдыг удирдан ажилласан түүхийн багш Г. Жанлав, нийгмийн ухааны багш М. Үүрцайх, англи хэлний багш Г. Хулан нартаа талархал илэрхийлье.
Түүхээ мэддэг, өв соёлоо эрхэмлэдэг, ирээдүйгээ бүтээх мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлье!
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
