ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЛАА

Мэдээлэл түгээх


Төрийн дууллын өдрийг тохиолдуулан Мандах лицей ахлах сургуулийн суралцагчид морин цагт /11:40 цагт/ Монгол Улсынхаа Төрийн дууллыг хүндэтгэн сонсож, хамтдаа дууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эх орноо хайрлах, үндэсний бахархлаа дээдлэх, төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Эх орноороо бахархаж, эв нэгдлээ эрхэмлэе!

МАНДАХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ