ТӨГСӨХ АНГИЙН СУРАЛЦАГЧИД МААНЬ СУРГУУЛИЙНХАА ХАШААНД МОД ТАРИЛАА

Мэдээлэл түгээх


Мандах лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид маань сургуулийнхаа орчинд мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Энэхүү үйл ажиллагааг сургуулийн ААХАжилтан Ч.Насанбатын санаачилгаар зохион байгуулж, Боловсролын сайдын “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгыг дэмжин, сургуулийн орчин, үйл ажиллагаанд байгальд ээлтэй зөв дадлыг хэвшүүлэх зорилгыг хэрэгжүүллээ.

Өнөөдөр тарьсан мод бүр маргаашийн ногоон ирээдүйн эхлэл билээ. Төгсөх ангийн суралцагчдын маань тарьсан мод урган төлжиж, сургуулийн маань өнгө үзэмжийг нэмэн, үе үеийн суралцагчдад байгалиа хайрлах зөв үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА