“MY CLUB-MY CHOICE”

“Мандах лицей” ахлах сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн “MY CLUB - MY CHOICE” хүмүүжлийн ажлын нээлт амжилттай зохион байгуулагдлаа.
Сурагч бүр өөрийн сонирхол, авьяас, хэрэгцээнд тохирсон үйл ажиллагаагаа сонгон, хичээлээс гадуурх идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлэх зорилгоор дараах клуб, дугуйлан, секцүүд үйл ажиллагаагаа явуулна.
- Бийрэн бичиг
- Бүжгийн дугуйлан
- IT Club
- English Speaking Club
- Шатрын клуб
- Сагсан бөмбөгийн секц
- Волейболын секц
- Улаан загалмай клуб
- Mind Mine Club – Сэтгэл зүйн клуб
- “Мөрөөдөл” медиа мэдээллийн клуб
Клуб, дугуйлан, секцээр дамжуулан сурагчид авьяас чадвараа хөгжүүлэх, шинэ зүйл сурах, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.
Өнөөдрийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Суралцагчдын өөрөө удирдах зөвлөлийн нийт гишүүддээ баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!
Эрхэм суралцагчид, багш нартаа шинэ хичээлийн жилийн клуб, дугуйлан, секцийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье!
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА











