“СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл түгээх


Суралцагчид маань нэг өдрийн турш багшийн дүрд хувирч, багш нартаа хичээл заан, мэдлэг, санаа бодлоо хуваалцаж, багшийн ажил мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлагыг өөрийн биеэр мэдэрлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь суралцагчдад манлайлах, өөртөө итгэх, хариуцлага хүлээх, бусдыг ойлгох чухал чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ багшийн хөдөлмөрийг хүндэтгэх, талархах үнэ цэнийг мэдрүүлсэн онцгой өдөр боллоо.

“Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан 12 дугаар ангийн багш нар болон нийт суралцагчдадаа талархал илэрхийлье!