ЭРХЭМ БАГШ, АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!

Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Мандах их сургуулийн харьяа “Мандах Лицей” ахлах сургуулийн багш, ажилтнууд сургалт, хүмүүжлийн ажилд гаргасан амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монголын хувийн сургуулиудын холбооны хүндэт шагнал хүртлээ.
“Боловсролын түүчээ” шагналаар
• Математикийн багш Н. Даваасүрэн
• Англи хэлний багш С. Сайнзаяа
“Эрдмийн түүчээ” шагналаар
• Математикийн багш Л. Халиунзул
• Англи хэлний багш Г. Одмаа
• Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б. Батцэрэн
• Мэдээллийн технологийн багш Г. Марттуяа
“Ачтан багш” шагналаар
• Хими, биологийн багш Б. Түвшинжаргал
“Эрдмийн үйлстэн” шагналаар
• Аж ахуй хариуцсан ажилтан Ч. Насанбат
• Үйлчилгээний ажилтан Ж. Атарцэцэг нар тус тус шагнагдлаа.
Сурагчдынхаа хөгжил, төлөвшил, сургуулийнхаа үйл ажиллагаанд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй эрхэм багш, ажилтнууддаа халуун баяр хүргэе!
Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!






.png)
