ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ НЬ

Мандах их сургуулийн харьяа “Мандах Лицей” ахлах сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгийн урилгаар ТМЛ Пластик компанийн Хамтын ажиллагааны албаны дарга О.Өнөржаргал сурагчдад “Хог хаягдлын ангиллыг дахин боловсруулах үйл ажиллагаатай уялдуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Монгол Улсад дахин боловсруулах боломжтой хог хаягдлын төрөл, тэдгээрийг зөв ангилах арга болон хаягдлыг дахин боловсруулж, хэрэглээнд эргэн оруулах замаар тойрог эдийн засгийг хэрхэн бий болгох талаар танилцууллаа. Сурагчид өдөр тутмын амьдралдаа хог хаягдлаа зөв ангилж, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулах мэдлэгтэй боллоо.
Мэдлэг, туршлагаа хуваалцсан О.Өнөржаргал болон ТМЛ Пластик компанийн хамт олонд, сургалтыг санаачилсан сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгт талархал илэрхийлье.
Хог хаягдлаа зөв ангилах жижиг дадал байгаль орчинд эерэг өөрчлөлт авчирна.



