НАМРЫН СПАРТАКИАД, АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл түгээх


Мандах их сургуулийн харьяа Мандах Лицей ахлах сургуулийн Намрын спартакиад, аялал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үйл ажиллагаа “Өвөөс өвлөгдсөн Монгол ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, сурагчид анги хамт олноороо нэг өдрийг эрч хүч, хөгжилтэй үйл ажиллагаа, шинэ дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.

Аяллын үеэр сурагчид цэвэр агаарт гарч, Монгол ёс заншил, өв соёлтой танилцахын зэрэгцээ нум сум харвах, монгол наадгай тоглох, морь унах зэрэг уламжлалт үйл ажиллагаанд оролцлоо.

Мөн сурагчдын хурд, хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг сорих спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.

СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙР

100 метрийн гүйлт

  • 11Б — Г. Эмүүжин — Тэргүүн байр
  • 11В — С. Амирлан — Тэргүүн байр
  • 12В — Д. Хаш-Эрдэнэ — Тэргүүн байр
  • 12А — Э. Тэргэл — Тэргүүн байр

Уртын харайлт

  • 11Б — А. Чинболор — Тэргүүн байр
  • 11Б — Г. Наранзун — Тэргүүн байр
  • 12В — Б. Магнайбаяр — Тэргүүн байр
  • 12А — Б. Марал-Од — Тэргүүн байр

3×3 буухиа

  • 10А — Тэргүүн байр
  • 12А — Тэргүүн байр

Олс таталт

  • 10А — Тэргүүн байр

Багийн нийлбэр дүн

  • 12А АНГИ — ТЭРГҮҮН БАЙР

Спортын төрөл тус бүрийн амжилтаа багийн оноонд нэгтгэн дүгнэхэд 12А анги багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН БАЙР эзэлж, намрын спартакиадын шилдэг багаар шалгарлаа.

Спортын тэмцээн, уламжлалт үйл ажиллагаа, аяллаар дамжуулан сурагчид хамтдаа хөгжилдөж, багаар ажиллаж, Монголын өв соёлтой танилцсан дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, сурагчдад Монгол өв соёл, уламжлалаа танин мэдэх, хөгжилтэй дурсамж бүтээх боломжийг бүрдүүлсэн Nomad Kids хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.